Mонголын Хүүхдийн Ирээдүй Төв
|
|
|
|
|
|
|
Мэдээ, МэдээлэлХүүхдийн Хөдөлмөрийн Эсрэг Дэлхийн Өдөр 6-р сарын 12, 2009 Энэ жилийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Охидод боломж олгоё - Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” уриан дор тэмдэглэх гэж байна. Мөн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенц батлагдсаны 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болох гэж байна.
Иймээс 2009 оны хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг дараах зорилтуудын хүрээнд тэмдэглэхээр төлөвлөж байна. Үүнд: • Хүүхдийн хөдөлмөрийн учир шалтгааныг арилгахад чиглэсэн бодлогын шийдлийг хэлэлцэж тодорхойлох • Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хэрэгжүүлэх • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хөдөлмөр эрхлэгч охидын онцгой нөхцөл байдалд анхаарал хандуулах • ОУХБ-ын 182 дугаар конвенцийн талаар олон нийт, хүүхэд, эцэг эх, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэх гэх зэрэг болно.
Тэгш Мөр Төв ТББ нь 2009 оны 6-р сарын 12 нд болох хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг угтан доорхи үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна. • 6-р сарын 10 ны өдөр 12 цагаас БГД-ийн Нийгмийн Хөгжлийн Хэлтэстэй хамтран Хархорин, Барс захууд дээр хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулна.Уг уулзалтын үеэр Тэгш Мөр Төв ТББ нь үйл ажиллагааныхаа талаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд мэдээлэл өгөх бөгөөд мөн тэдэнд зориулсан үйлчилгээг санал болгоно. БГД-ийн НХХ-ийн зүгээс хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд хувцас тараана мөн эмнэлэгийн үйлчилгээнд хамруулна.
|
|
Хаяг: Хаяг: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайвны өргөн чөлөө,
Престиж төв 4-н давхарт 401 тоот
.
| |